Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 1:7 - Ариун Библи 2013

7 Усан үзмийн модыг минь сүйтгэж, Инжрийн модыг минь тэд хугачжээ. Модны хальсыг хуулж, Мөчрүүд нь унаж өгрөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж, миний инжрийн модыг цуулжээ. Тэрээр модны хальсыг нь хуулж, тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.

Gade chapit la Kopi




Иоел 1:7
12 Referans Kwoze  

“Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон. Цэцэрлэгүүд, усан үзмийн талбайг чинь хувхайруулж, Инжир, чидун моддыг чинь авгалдай цөлмөсөн ч, Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Усан үзмийн мод гандан Инжрийн мод хатжээ. Анар, далдуу, алим гээд Талбайн бүх мод хувхайрав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.


Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч


«Амрагуудын минь надад өгсөн хөлс энэ» гэж өгүүлэх Тэр эмийн усан үзэм, инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, Хээр талын араатнууд тэдгээрийг цөлмөнө.


“Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, Инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн гэж хэл.


Шинэ дарс хатаж, Усан үзмийн мод нь гандана. Наргианч зүрхтэй бүх хүн санаа алдана.


Бас усан үзмийн модод, инжир моддыг нь Тэрээр хуга цохиж, Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.


Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд иджээ. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй.


Царцаанууд Египетийн бүх газарт орж, Египетийн бүх нутаг дэвсгэрт үй олноороо тархав. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм их царцаа байв.


Үржилтэй талбай, Шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлд!


“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite