Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 1:14 - Ариун Библи 2013

14 Мацаг барилтыг ариусган, Тусгай чуулааныг зарлагтун. Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун. Ахмадууд болон энэ улсын бүх оршин суугчдыг өөрсдийн Бурхан ЭЗЭНий өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.

Gade chapit la Kopi




Иоел 1:14
15 Referans Kwoze  

Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг.


Бүх иуда өөрсдийн нялх үрс, эхнэр, хөвгүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.


Долоо хоногийн турш та нар ЭЗЭНд галан тахил өргө. Найм дахь өдөр нь ариун цуглаантай бөгөөд ЭЗЭНд галан тахил өргө. Энэ нь тусгай чуулаан тул та нар ямар ч хар ажил хийх ёсгүй.


Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншив. Тэд долоо хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу тусгай чуулаан хийжээ.


Иехү —Баалд зориулан тусгай чуулааныг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.


Сонсогтун, ахмадууд аа, Чих тавигтун, газрын бүх суугчид аа! Ийм зүйл, та нарын үед ч Эцэг өвгөдийн чинь үед ч болж байсан гэж үү?


Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов.


Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа, тийм ээ, цуглар.


“Иуда гашуудаж, үүд хаалганууд нь гудайна. Тэд гашуудан газар хөсөр суух бөгөөд Иерусалимын хашхираан дээш одов.


Swiv nou:

Piblisite


Piblisite