Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 9:2 - Ариун Библи 2013

2 Өнөөх од оёоргүй гүний худгийг нээтэл асар том зуухных мэт утаа худгаас гарав. Худгийн утаанаас болж нар, агаар харанхуйллаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа.

Gade chapit la Kopi




Илчлэл 9:2
16 Referans Kwoze  

Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа.


Бүрхэг, харанхуй өдөр, Манантай, түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй, Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй.


Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ.


Би тэнгэр ба газарт совин ёр үзүүлнэ. Тэр нь цус, гал, утаан багананууд болой.


Үүд хаалга аа, уйлагтун! Хот оо, цурхиран уйл! Хамаг филистчүүд ээ, та нар Сарниж алга болцгоо! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний жагсаалын цэргээс Нэг нь ч эс хоцров.


Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Нар шингэж харанхуй болох үед, харагтун, утаат зуух ба галт бамбар нөгөө хуваагдсан махнуудын дундуур гарчээ.


Дөрөв дэх тэнгэрэлч бүрээдэхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болжээ.


Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэръяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана.


Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.


Тав дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрээс дэлхийд унасан одыг би харав. Тэр одонд оёоргүй гүний худгийн түлхүүрийг өгсөн байлаа.


Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь оёоргүй гүний тэнгэрэлч ажээ. Нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.


Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуйлж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,


Swiv nou:

Piblisite


Piblisite