Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 9:14 - Ариун Библи 2013

14 бүрээ бүхий зургаа дахь тэнгэрэлчид хандан —Агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэрэлчийг сулла гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 бүрээ барьсан зургаа дахь тэнгэр элчид хандан —Агуу их Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэр элчийг сулла гэв.

Gade chapit la Kopi




Илчлэл 9:14
12 Referans Kwoze  

Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдлээ.


Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн дөрвөн тэнгэрэлч суллагдав.


Чи энэ хуйлмал номыг уншиж дуусангуутаа түүнд чулуу уяж Евфрат мөрний голд шидээд,


Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг [Евфрат] мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр ирэхэд нь цохив.


Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж.


Долоон бүрээтэй долоон тэнгэрэлч бүрээгээ татахад бэлтгэв.


Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав.


Бурханы өмнө зогсох долоон тэнгэрэлчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа.


Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.


Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа!


Та нарын нутаг нь цөл ба энэ Ливанаас их мөрөн болох Евфрат мөрөн хүртэл хитчүүдийн бүх нутгаар дайрсан, наран жаргах зүгийн Их тэнгис хүртэлх газар байх болно.


Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —


Swiv nou:

Piblisite


Piblisite