Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 8:3 - Ариун Библи 2013

3 Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэр элч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэр элч түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх ажээ.

Gade chapit la Kopi




Илчлэл 8:3
32 Referans Kwoze  

Тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тусбүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.


Утлагын утаа нь ариун хүмүүсийн залбирлын хамт тэнгэрэлчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав.


Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.


Утлага уугиулах тэр цагт, цугларсан ард олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ.


Зургаа дахь тэнгэрэлч бүрээдэхэд Бурханы өмнө буй тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Дараа нь тэрээр уулзалтын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав.


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харав. Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд Баганануудын толгойг цохь. Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Үлдэгсдийг нь Би илдээр ална. Оргогч нь үл зайлна, Зугтагч нь эс мултарна.


шижир алтан аяга, чимхүүр, утлагын хул аяганууд, шижир алтан галын хорго мөн өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын хаалга болон гол танхимын хаалгануудын алтан нугас зэрэг болой.


Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —


Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг ба өөрсдийн сахиж байсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнс тахилын ширээн доор байхыг би харав.


Үүлээр хувцасласан, өөр нэгэн хүчит тэнгэрэлч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.


Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна.


Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг,


Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.


Тахилын ширээ нь модон агаад өндөр нь гурван тохой, урт өргөн нь хоёр тохой байв. Түүний булангууд, суурь ба хажуу талууд нь ч мод ажээ. Тэрээр надад —Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн гэж өгүүлэв.


Тэгээд тэнгэрэлч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт болов.


Галыг захирах эрх мэдэлтэй өөр тэнгэрэлч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэрэлчид хандан —Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцуудыг хураа гэж чангаар дуудан хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite