Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 6:4 - Ариун Библи 2013

4 Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс амар тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.

Gade chapit la Kopi




Илчлэл 6:4
17 Referans Kwoze  

Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,


Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.


Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.


Тэр эм ариун хүмүүсийн цус мөн Есүсийг гэрчлэгсдийн цуснаас уугаад согтохыг би харав. Би түүнийг хараад, ихэд гайхлаа.


«Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.


Тэр намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа.


Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй асар том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.


Есүс —Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав.


Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүд өмнө нь эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.


Босооч, ЭЗЭН, Тэдэнтэй тулж, доош унагаач. Сэтгэлийг минь илдээрээ буруу хүнээс авраач.


Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсоно. Бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite