Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 5:11 - Ариун Библи 2013

11 Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.

Gade chapit la Kopi




Илчлэл 5:11
18 Referans Kwoze  

Өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа. Шүүх эхлэн номууд дэлгэгдэв.


Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар,


Сэнтийн өмнө болор адил, шилэн мэт тэнгис байлаа. Сэнтийн дунд болон эргэн тойронд нь ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан байх ажээ.


Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагч мөнөөх сэнтийнүүдэд сууж байлаа.


Түүний бүх тэнгэрэлч нар аа, Түүнийг магтагтун! Түүний хамаг түг түмд, Түүнийг магтагтун!


Бурханы тэрэгт цэрэг мянга мянгаар, түм түмээрээ, Эзэн тэдний дунд Синаи ариун газарт.


Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов.


Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэрэлч, ахлагчид болон дөрвөн амьтан сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж —


Дөрвөн амьтан —Амен гэхэд ахлагчид унан мөргөв.


Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээгдсэн, Бурханы долоон сүнс юм.


Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.


Үгийнх нь дуу хоолойг даган Үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэрэлч нар аа, ЭЗЭНийг магтагтун.


Тэр хэлэхдээ —ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож, Паран уулаас гэрэлтэж, Түмэн ариун хүний дундаас ирсэн. Түүний баруун мутарт нь галт хууль байсан.


Адамын долоо дахь үе Енох тэдний тухай мөн эш үзүүлэн, “Харагтун. Эзэн ариун түмдтэйгээ ирж буй нь


Тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тусбүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.


Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite