Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 4:9 - Ариун Библи 2013

9 Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Амьтад нь сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөхөд

Gade chapit la Kopi




Илчлэл 4:9
20 Referans Kwoze  

тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан —Цаашид саатахгүй гэв.


Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв.


Бурхан улс үндэстнүүдийг захиран Ариун сэнтийдээ залардаг.


амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан —Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.


Учир нь энэ Бурхан Мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө.


ЭЗЭН үүрд мөнх хаанчилна.


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Энд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэнд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна.


Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Би мөнхөд амьд! хэмээдэг.


Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа.


Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, тэнгэрт сэнтий, сэнтийд Залрагч байв.


Тусбүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан Ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.


Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв.


уулс ба хадуудад хандан —Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс ба Хурганы уур хилэнгээс далдлаач.


Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.


Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite