Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 4:1 - Ариун Библи 2013

1 Эдгээрийн дараа би хартал, нээлттэй нэгэн үүд тэнгэрт байлаа. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Нааш гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.

Gade chapit la Kopi




Илчлэл 4:1
21 Referans Kwoze  

Чанга дуу тэнгэрээс гарч —Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсоод тэд үүлэн дотор тэнгэр өөд одоход дайснууд нь тэднийг харав.


Тэгээд ЭЗЭН, Мосед —Чи ууланд Над уруу ирээд, байж бай. Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв.


Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.


Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож, —


Уснаас гарч ирсэн даруйд нь тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Тэр үзэв.


Тэр надад —Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэрэлчээ илгээв.


Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм доторх сэнтийнээс —Ингээд дууслаа гэх чанга дуу гарав.


Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв.


Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.


Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байв. Тэр зуур тэнгэр заагдан,


Тэгэхэд ЭЗЭН, түүнд —Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв.


Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав.


Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа.


Гэрийнхнээ дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс нь


Гуч дахь оныхоо дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байхад тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв.


Надтай ярьсан дуу хэнийх болохыг үзэхээр би эргэн харахдаа долоон алтан дэнг үзлээ.


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг.


Ноёдын өмнө дорд орохоо харснаас “Дээшээ морилогтун” гэж хэлүүлсэн нь дээр биз ээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite