Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 3:19 - Ариун Библи 2013

19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.

Gade chapit la Kopi




Илчлэл 3:19
31 Referans Kwoze  

Харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүйн тулд Эзэнээр сахилгаждаг.


Тиймээс чи хаанаас унаснаа сана бас гэмш. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно.


Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн Юутай жаргалтай вэ, Тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.


Бурханы дагуух ийм гашуудал нь та нарт юу хийснийг, өөрсдийгөө ариусгах ямар их тэмүүллийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгшүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их шийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйлд цэвэр гэдгээ алив бүхнээр харууллаа.


Би Ефраимыг «Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн. Та миний Бурхан ЭЗЭН тул Намайг буцаан авчраач, Ингэснээр би сэргээгдэнэ.


Намайг засаач ЭЗЭН, гэвч уур хилэнгээрээ бус, Шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.


Чи тэдэнд “Энэ бол Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаагүй эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт дээр нь байхад Шивнэсэн залбирал л гарна.


Саваагүй мунхаглал хүүхдийн зүрхэнд уяатай ч Сахилгын саваа үүнээс нь салгаж холдуулах.


Сургамжийг үл ойшоогч өөрийгөө үл хэрэгсэх. Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах.


Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув.


Хилэнцийн улмаас Та Хүнийг зэмлэлээр гэсгээдэг Та түүний сайхныг Хивэн эрвээхэй адил цөлмөнө. Үнэхээр хүн бүхэн Зүгээр л нэг амьсгал буюу. Села


Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар.


Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат.


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь та нарыг дунд нь тараасан үндэстнүүдээ Би бүрэн устгах бөгөөд Зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, Чамайг яав ч шийтгэлгүй орхихгүй»


Үндэстнүүдийг гэсгээдэг, Мэдлэгийг хүмүүнд заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү?


ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч. Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.


Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ.


эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй,


Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгийг санацгаав.


Замаасаа гажигсдад хатуу сахилга. Гэсгээлтийг үзэн ядагсдад үхэл.


Магтууштай үйлсийн дотор зөвхөн намайг хажууд чинь байхад ч бус, харин үргэлж хичээнгүйгээр байх нь сайн юм.


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй.


Үр хүүхдүүдийг чинь Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлийг зөвшөөрөн авсангүй. Илд чинь сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Нөгөө охид бүгд босож, дэнлүүгээ бэлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite