Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 3:18 - Ариун Библи 2013

18 Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.

Gade chapit la Kopi




Илчлэл 3:18
34 Referans Kwoze  

(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)


Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.


“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн. Мөнгөгүй нэгэн ээ, ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.


Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.


Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Зөвт байдал дотор ЭЗЭНд өргөл өргөдөг болтол нь тэднийг Тэр алт ба мөнгө адил цэвэршүүлнэ.


Ахлагчдын нэг нь надад хандан —Цагаан дээлтэй энэ хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.


Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.


Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.


Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?


Шафирын оршин суугч аа, Шившигтэйгээр шалдан явж өнгөр. Заананы оршин суугч гарч ирэхгүй байна. Бет-езел гашуудаж, Чамаас хамгаалалтыг чинь авах болно.


Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна.


Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.


«Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ.


Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ.


Нүцгэн бие чинь ил гарч, Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно. Нэг ч хүнийг өршөөхгүйгээр Би өшөө авна.”


Үнэнийг худалдаж ав Үрж үүнийгээ бүү арилж Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас


Бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй.


Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв.


“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж, Чиний нүцгэнийг үндэстнүүдэд, Чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлнэ.


ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж, өөрсдөө худалдаж ав” гэжээ.


Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


“Бурханд өргөсөн ам өчгийн учир хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.


Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас Хожим ирээдүйд мэргэн байх.


Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй,


Зөвлөгөөг минь та нар үл ойшоон Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир


Учир нь тэд Бурханы үгэнд тэрслэн Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг зэвүүцсэн билээ.


Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтму Шөнөөр ч оюун бодол минь намайг сургаму.


Сайныг үйлд, сайн үйлсээр баян байж, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байг.


Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагч мөнөөх сэнтийнүүдэд сууж байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite