Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 3:17 - Ариун Библи 2013

17 Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Яагаад гэвэл чи ”Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна.

Gade chapit la Kopi




Илчлэл 3:17
26 Referans Kwoze  

Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.


Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.


«Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ.


Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?


Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав.


Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй.


(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)


Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.


Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.


Эдгээрээр дутагддаг нь урьдын нүглээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, богино бодолтой нэгэн юм.


Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм.


Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан.


Тэднийг худалдан авч нядлагсад нь шийтгүүлэлгүй, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.


Тэгээд Аароны бүтээсэн буюу тэдний бүтээсэн тугалаас болж ЭЗЭН ард түмнийг тахлаар цохив.


Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ.


Тийм ээ, тэд итгэлгүйдээ тастагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх харин эмээ.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Боолоос минь өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн минь адил дүлий нь хэн бэ? Үнэнч нэгэн шиг минь сохор эсвэл ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?


Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Няцаж буцах вий, Эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.


Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана.


Swiv nou:

Piblisite


Piblisite