Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 22:3 - Ариун Библи 2013

3 Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий түүний дотор байж, боолууд нь Түүнд үйлчилнэ.

Gade chapit la Kopi




Илчлэл 22:3
20 Referans Kwoze  

Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ.


Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.


Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.


Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.


Орших газар минь бас тэдэнтэй хамт байна. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Миний хувьд би зөв шударгаар Таны нүүрийг харна Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.


Өөрт минь Та амийн замыг таниулна Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор.


Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.


“Энэ хуулийн бүх үгийг хэрэгжүүлдэггүй, гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН тэнд” гэж байх ёстой гэв.


Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Тэд чанга дуугаар —Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа.


[Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite