Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 22:12 - Ариун Библи 2013

12 Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөхийн тулд Миний шагнал Надтай хамт байгаа.

Gade chapit la Kopi




Илчлэл 22:12
19 Referans Kwoze  

Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?


Үзэгтүн, ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл тунхаглан “Хөөе. Аврал чинь ирж байна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт бөгөөд Сайшаал нь Түүний өмнө байна” гэж Сион охинд дуулга хэмээсэн.


Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, Мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, Хариу нь Түүний өмнө байна.


Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна.


Таригч, услагч нь нэг юм. Тэд тусбүрдээ зүдэл зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно.


“Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэв.


Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.


Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, багад шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.


Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв.


Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр —Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!


ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш шуурхай ирж байна. ЭЗЭНий өдөр, сонс! Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.


Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.


Тэдний үйлдэл хийгээд Үйлдлийнх нь цөвийн дагуу тэдэнд өгөөч, Гарынх нь бүтээлийн дагуу Тэдэнд өгөөч, Авбал зохих зүйлсээр нь Тэдэнд хариулаач!


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь.


Swiv nou:

Piblisite


Piblisite