Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 21:6 - Ариун Библи 2013

6 Тэр надад —Боллоо. Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэр надад —Биеллээ. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.

Gade chapit la Kopi




Илчлэл 21:6
26 Referans Kwoze  

Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд


Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.


Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд


Танд амийн ундарга бий. Таны гэрэл гэгээнд л Бид гэрэл гэгээг хардаг.


Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.


Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ.


Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм.


Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм доторх сэнтийнээс —Ингээд дууслаа гэх чанга дуу гарав.


Та нар авралын худгаас баяртайгаар ус татна.


Би Түүнийг хармагц хөлд нь, үхсэн мэт уналаа. Баруун мутраа над дээр Тэр тавиад —Бүү ай. Эхэн ба эцэс нь Би бөгөөд


Бурхан бидэнд бэлэглэсэн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханы Сүнсийг хүлээн авсан юм.


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан —Цаашид саатахгүй гэв.


Тэр өдөр уулс шинэ дарсыг дуслуулж, Толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг усална.


Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон.


Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал


Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.


Бүх юм та нарынх тул хэн ч хүмүүсээр бүү сайрхаг.


Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тусбүрд нь Эзэнээс өгсөнчлөн, та нарын дамжиж итгэсэн тэр л үйлчлэгчид.


тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ?


Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite