Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 21:12 - Ариун Библи 2013

12 Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай, хаалганууд дээр нь арван хоёр тэнгэрэлч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай байлаа. Хаалганууд дээр нь арван хоёр тэнгэр элч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв.

Gade chapit la Kopi




Илчлэл 21:12
21 Referans Kwoze  

Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж үгүй.


Би цонхнуудыг чинь бадмааргаар, Хаалгуудыг чинь болроор хийж, Хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.


Амар тайван чиний ханан хэрмийн дотор, Аюулгүй байдал цайзуудад чинь байг”


Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.


Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч.


Иерусалимын хэрмийн зориулах ёслол дээр лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Иерусалимд авчрав.


Энэ нь манай арван хоёр овог Бурханд өдөр шөнөгүй зүтгэн үйлчилж, хүртэхийг найддаг тэрхүү амлалт мөн. Хаантан, энэ найдварын төлөө иудейчүүд намайг буруутгаж байгаа юм.


Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ.


Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.


Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.


Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг.


Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой.


Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж.


Надтай ярьсан тэнгэрэлчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв.


Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!


Зургаан гишгүүрийн хоёр талд арван хоёр баримал арслан зогсдог байв. Өөр ямар ч хаант улсад үүнтэй адил зүйл хэзээ ч байсангүй билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite