Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 2:27 - Ариун Библи 2013

27 Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсанчлан тэр хүн шавар савнуудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно.

Gade chapit la Kopi




Илчлэл 2:27
12 Referans Kwoze  

Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.


Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг мэдэхгүй.


Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.


Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө.


тэдэнд “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ваарчны савыг дахин засал авахгүй болтол нь хагалахтай адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна.


Тэд хонь шиг Үхэгсдийн оронд товлогдож, Үхэл тэднийг хоньчлох болой. Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна. Хадан дүрс нь барагдах бөгөөд Үхэгсдийн орон тэдний Оршин суух газар болно.


Эртний Нэгэн ирж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно.


Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite