Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 19:9 - Ариун Библи 2013

9 Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд —Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэр надад —“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гээд —Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.

Gade chapit la Kopi




Илчлэл 19:9
27 Referans Kwoze  

Тэр надад —Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэрэлчээ илгээв.


Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.


Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.


Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.


Тэгтэл ЭЗЭН надад хариу айлдруун “Үзэгдлийг бичээд, хавтангууд дээр сийл. Уншсан нэг нь ухасхийг.


—Одооноос эхлээд, Эзэн дотор үхэгч үхэгсэд нь ерөөлтэй еэ! гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд зүдэл зүтгэлээсээ салж амраг. Учир нь тэднийг ажил үйлс нь дагадаг гэж айлдав.


Долоон аянга ярихад би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын ярьсныг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дууг сонсов.


Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна.


Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна.


Сардей дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг, чи амьд гэдэг нэртэй ч үхдэл гэдгийг мэднэ.


Туатейр дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Галын дөл адил нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй Бурханы Хүү ийнхүү айлдаж байна.


Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна.


Смирна дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Эхэн ба Эцэс, үхсэн байгаад амилсан Нэгэн ийнхүү айлдаж байна.


Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.


ЭЗЭН надад айлдсан нь —Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Махер-шалал-хаш-баз” гэж бичигтүн.


Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай.


Энэ бол итгэмжит үг. Хэрэв бид Түүнтэй хамт үхсэн бол Түүнтэй хамт мөн амьдарна.


Энэ нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үг мөн.


Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна.


Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд,


Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд өгсөн, Есүс Христийн илчлэл. Тэнгэрэлчээ Тэрээр илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд


Долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.


Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд өгөхийг зөвшөөрснөөр Өөрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite