Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 19:1 - Ариун Библи 2013

1 Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг.

Gade chapit la Kopi




Илчлэл 19:1
23 Referans Kwoze  

Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ.


Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”


Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов.


Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. —Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч доош хаягдсан тул Бурханы маань аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл ирлээ.


ЭЗЭНийг магтагтун! Тэнгэрсээс ЭЗЭНийг магтагтун! Түүнийг өндөрт магтагтун!


Талархлын дуугаар Танд Тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд


ЭЗЭНийг магтагтун! Бурханыг ариун газарт нь магтагтун! Түүнийг хүчирхэг огторгуйд нь магтагтун!


ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!


Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд ЭЗЭНийг магтана. ЭЗЭНийг магтагтун!


ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх.


Аврал бол ЭЗЭНийх авай Ард түмнийхээ дээр ерөөл тань атугай! Села


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНд шинэ дууг, Бишрэлтнүүдийн цуглаанд Түүний магтаалыг дуулагтун!


ЭЗЭНийг магтагтун! Би чигч шударга хүмүүсийн чуулалд болон хотол түмэнд Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.


Хүч чадал Бурханых гэдгийг, Бурхан нэг удаа айлдсан Би хоёр удаа сонссон.


Нүгэлтнүүд газар дэлхийгээс ангижирч, Гэм буруутнууд үгүй болог. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНийг магтагтун.


Тэгэхэд тэнгэр, газар болон Тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр Баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн дээр умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite