Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 18:9 - Ариун Библи 2013

9 Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад шатах утааг нь хараад уйлж, гашуудна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.

Gade chapit la Kopi




Илчлэл 18:9
24 Referans Kwoze  

Хоёр дахь удаагаа тэд —Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.


Учир нь түүний завхайрлын тачаалт дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоож, дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.


түүний шатах галын утааг харангаа —Агуу их хоттой зүйрлэх юу байв даа? гэж хашхирч байлаа.


Дэлхийн хаад тэр эмтэй завхайрч, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаасан гэв.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.


Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг амьдарсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.


Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.


Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа.


Бурхан, Содом болон Гоморраг Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг Тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Хаанчлалуудын чимэг, Халдеичуудын бахархлын алдар Вавилон нь Содом, Гоморраг Бурхан унагасан шиг унана.


“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Тэрээр чангаар хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, Үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, Шувуудыг мөчрөөс нь үргээ.


Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Өшөө авалтыг хараад Зөвт нь баярлана. Буруутын цусанд тэрээр Хөлөө угаана


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


Эргийн хамаг оршин суугч Чамайг хараад хиртхийж байна. Хаад нь ихэд айж, Царай нь түгшүүрт автжээ.


Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад бүү оруул. Учир нь тачаангуй хүсэл нь тэднийг Христээс хөндийрүүлэх үед тэд гэрлэхийг хүсдэг.


Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмшихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана.


Swiv nou:

Piblisite


Piblisite