Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 18:10 - Ариун Библи 2013

10 Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.

Gade chapit la Kopi




Илчлэл 18:10
17 Referans Kwoze  

Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан —Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганцхан цагийн дотор хог боллоо гэв.


Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.


Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН Эзэн ийнхүү айлдаж байна. “Талбай бүрд орилох дуу сонсогдож, Гудамж бүрд «Аа-аа, аа-аа» гэцгээнэ. Тэд бас тариачдыг гашуудахаар дуудаж, Мэргэжсэн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.


Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг Сүйрэлтэй адил ирнэ.


Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Тэдний эргэн тойронд байсан бүх израиль хүн —Газар биднийг ч залгиж болзошгүй гэцгээн, тэдний хашхирах дуунаас болж зугтжээ.


Хүүхдээ алдах, бэлэвсрэх нь Нэг л өдөр чам дээр хоёулаа гэнэт ирнэ. Чиний илбэ арвин их, Ид шид чинь агуу хүчтэй ч Энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.


«Би үндэстнүүдийн дунд, Чиний мэдэхгүй газруудад Сүйрлийг чинь аваачих үедээ Үй олон ард түмний зүрхийг зовоох болно.


Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.


түүний шатах галын утааг харангаа —Агуу их хоттой зүйрлэх юу байв даа? гэж хашхирч байлаа.


Хүчит нэгэн тэнгэрэлч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа —Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite