Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 17:5 - Ариун Библи 2013

5 Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв.

Gade chapit la Kopi




Илчлэл 17:5
18 Referans Kwoze  

Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.


Өнөөх тэнгэрэлч надад —Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн ба түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.


Учир нь ёс бусын нууц нь хэдийнээ ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч дундаас нь зайлуулагдах хүртэл ажээ.


Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!


Хүчит нэгэн тэнгэрэлч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа —Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.


Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.


Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.


Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.


Чиний харсан, баруун мутарт минь буй долоон од болоод долоон алтан дэнгийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэрэлч бөгөөд долоон дэн нь долоон чуулган юм.


Долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.


Дэлхийн хаад тэр эмтэй завхайрч, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаасан гэв.


Тиймээс янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Swiv nou:

Piblisite


Piblisite