Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 17:2 - Ариун Библи 2013

2 Дэлхийн хаад тэр эмтэй завхайрч, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаасан гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Дэлхийн хаад тэр эмтэй завхайрлыг үйлдэн, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаав гэв.

Gade chapit la Kopi




Илчлэл 17:2
14 Referans Kwoze  

Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.


Учир нь түүний завхайрлын тачаалт дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоож, дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.


Вавилон нь ЭЗЭНий гарт Бүх дэлхийг согтоох алтан аяга байв. Үндэстнүүд дарснаас нь уусан билээ. Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.


Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад шатах утааг нь хараад уйлж, гашуудна.


Дэнгийн гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.


Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд өгөхийг зөвшөөрснөөр Өөрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм.


Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.


Тэд нэг санаатай бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө.


Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас, Илбэчдийн нууц амраг, Дур булаам нэгнээс болсон юм. Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж Ард түмнүүдийг ид шидээр татдаг.


түүнд —Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв.


Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмшихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана.


Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.


Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв.


Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр оёоргүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite