Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 16:6 - Ариун Библи 2013

6 Яагаад гэвэл тэд ариун хүмүүс ба эш үзүүлэгчдийн цусыг урсгасан тул Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.

Gade chapit la Kopi




Илчлэл 16:6
25 Referans Kwoze  

Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, багад шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.


Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.


Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм.


түүний урсгасан гэмгүй цусны учир энэ юм. Тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул ЭЗЭН уучлахыг хүсээгүй билээ.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.


Эш үзүүлэгчид нь нүгэлд унасан, Тахилч нар нь хилэнцэд ороогдон Шударга хүний цусыг урсгасан тул


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд —Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр Бурхан ЭЗЭНий маань нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.


Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд —Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.


Үр хүүхдүүдийг чинь Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлийг зөвшөөрөн авсангүй. Илд чинь сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Намайг ЭЗЭН гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.


нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,


Би бас уулсад тултал нь чамаас гоожсон цусыг Газарт уулгах болно. Жалганууд ч чамаар дүүрэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite