Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 16:2 - Ариун Библи 2013

2 Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгахад араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.

Gade chapit la Kopi




Илчлэл 16:2
22 Referans Kwoze  

Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


зовуур, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй.


ЭЗЭН, чамайг Египетийн буглаат хатги, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.


Энэ бүхний дараа ЭЗЭН түүнийг гэдэс дотрынх нь эдгэршгүй өвчнөөр цохив.


Чиний гэдэс хүнд өвчтэй болж, тэр өвчин өдрөөс өдөрт хүндэрч, гэдэс чинь гарч ирэх болно» гэж хэлэв” гэсэн байлаа.


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив.


ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Ашдод болон түүний нутаг дэвсгэр дэх хүмүүсийг Тэр сүйрүүлж, булдруу өвчнөөр цохив.


ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэр та нарын мэддэг Египетийн аюул хөнөөлт өвчнүүдийг чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.


Анхилуун сүрчиг нь өмхий ус, Бүс нь олс, гоёмсог зассан үс нь халцарсан хуйх, Сайхан хувцас нь тааран өмсгөл болж Үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.


Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж, Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан.


Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.


ЭЗЭН, өвдөг гуяыг чинь эдгэшгүй муухай буглаат хатгинд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатги ярнаасаа ангижирч чадахгүй.


Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд үхлийн шарх нь эдгэрсэн анхны араатанд дэлхий болоод тэнд нутаглагсдыг мөргүүлдэг ажээ.


Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна,


Сүмээс долоон тэнгэрэлчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite