Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 14:6 - Ариун Библи 2013

6 Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна.

Gade chapit la Kopi




Илчлэл 14:6
30 Referans Kwoze  

Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун.


Тэгээд би тэнгэрт нисэж буй нэгэн бүргэдийг харав. Тэр “Бүрээдэх гурван тэнгэрэлчийн бүрээн дуу үлдсэн тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонслоо.


Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.


Учир нь дээл хувцас мэт, Тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, Аврал минь үеийн үед байна.”


Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө.


Миний дотор хөнөөлт зам буй эсэхийг харж, Мөнхийн замаар намайг удирдаач!


Бурхан, сайнмэдээг болон Есүс Христийг тунхагласнаар минь дамжуулан, өнө эртний турш нууцлагдаж байсан нууцын илчлэлээр уламжлан та нарыг бат бэх болгоно.


Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд Ноёрхол тань үеийн үед байна.


Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань


намайг залбирал дотор ярьж байтал урьдын үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел яаран нисэж ирснээ оройны идээн тахилын үеэр надад хүрэв.


Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа.


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.


Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла.


Тэд надад —Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.


Небухаднезар хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд —Та нарт амар амгалан бялхах болтугай!


Амьд биетүүд аянгын гялбаа мэт нааш цааш цахилж байлаа.


Харин Израиль мөнхийн авралаар ЭЗЭНээр аврагдана. Та нар үүрд мөнхөд ичихгүй, гутамшиг болохгүй.


Зөв шударга тань мөнхийнх Таны хууль үнэн.


Миний гэр ч Бурханы хувьд мөн ийм бус уу? Учир нь Тэр надтай Үүрд мөнхийн гэрээг байгуулж, Бүгдийг эмхлэн, хамгаалжээ. Миний хамаг аврал ба хүслийг Бурхан үнэхээр өсгөх бус уу?


Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна.


Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав.


Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа.


Харин Эзэний үг мөнхөд оршино.” Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


Харин долоо дахь тэнгэрэлчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite