Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 14:11 - Ариун Библи 2013

11 Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.

Gade chapit la Kopi




Илчлэл 14:11
30 Referans Kwoze  

Хоёр дахь удаагаа тэд —Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.


Тэр нь өдөр ч, шөнө ч үл унтран, Утаа нь мөнхөд суунаглана. Энэ нь үеийн үед эзгүйрч Үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.


Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.


Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.


Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор.


түүний шатах галын утааг харангаа —Агуу их хоттой зүйрлэх юу байв даа? гэж хашхирч байлаа.


Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна,


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.


харин Хүүгийн тухайд “Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх. Үнэн зөвийн очирт таяг нь Таны хаанчлалын очирт таяг мөн.


Аяа Хаан болох Бурхан минь, Таныг би өргөмжилж, Нэрийг тань үүрд мөнхөд магтана.


ЭЗЭН үүрд мөнхөд Хаан юм Газар нутгаас нь үндэстнүүд устгагдсан билээ.


ЭЗЭН үүрд мөнх хаанчилна.


Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.


Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд үхлийн шарх нь эдгэрсэн анхны араатанд дэлхий болоод тэнд нутаглагсдыг мөргүүлдэг ажээ.


Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.


Би тэнгэр ба газарт совин ёр үзүүлнэ. Тэр нь цус, гал, утаан багананууд болой.


Гэвч буруутууд дайвалзах далай мэт, Тэр нь дөлгөөн байж эс чадах агаад Хог шавраа ус нь гаргаж шидэлдэг.


Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулгаж, сэтгэлийг чинь самууруулна.


Учир нь Сионд хариуг нь өгөх жил, Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.


Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.


Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм.


тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ.


Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад шатах утааг нь хараад уйлж, гашуудна.


Swiv nou:

Piblisite


Piblisite