Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 14:1 - Ариун Библи 2013

1 Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.

Gade chapit la Kopi




Илчлэл 14:1
30 Referans Kwoze  

ЭЗЭНий нэрийг дууддаг бүхэн аврагдах болно. ЭЗЭНий айлдсанаар Сион уул ба Иерусалимын хувьд Тэнд зугтагсад байх болно ЭЗЭНий айлдсанаар ЭЗЭНий дуудсан хүмүүс Амь мултрагсдын дунд байх болно.


Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.


Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Бурханы тэнгэрэлч нарын өмнө Хүний Хүү хүлээн зөвшөөрөх болно.


Би доголонг нь үлдэгч, Хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож, ЭЗЭН Сион ууланд тэднийг Эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.


Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.


“Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.


Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр заларч байлаа.


Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.


Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв.


Харагтун, би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгөгдөв.


Эдгээрийн дараа би хартал, нээлттэй нэгэн үүд тэнгэрт байлаа. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Нааш гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.


Тэр надаас —Чи юу харж байна вэ? гэсэнд би —Би харж байна. Оройдоо хул бүхий цул алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тусбүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харлаа.


Тэр —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй нэгэн сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН, надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.


Тэгэхэд Даниел би харахад, үзэгтүн, хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв.


Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, үзэгтүн, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ унав.


Тэгээд би харлаа. Харагтун, херубуудын толгой дээрх огторгуйн мандалд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байв.


Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, тэнд хананд нэг нүх байлаа.


Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан түүний дотор нэгэн хуйлмал ном байв.


Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв.


ЭЗЭНий үг над дээр ирж —Иеремиа, чамд юу харагдаж байна вэ? гэхэд би —Гүйлс модон таяг харж байна гэв.


Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байлаа. Дугуйнуудын төрх нь биндэръяан гялбаа адил байв.


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав.


Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite