Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 13:6 - Ариун Библи 2013

6 Тэр амаа нээн Бурханыг доромжилж, нэрийг нь, асрыг нь мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэр амаа нээн Бурханыг доромжилж, Түүний нэр, Түүний асар буюу тэнгэрт нутаглагсдыг доромжлов.

Gade chapit la Kopi




Илчлэл 13:6
26 Referans Kwoze  

Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлагтун. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж уур хилэнтэйгээр та нар дээр бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.


Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.


Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг.


Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.


Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Чанга дуу тэнгэрээс гарч —Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсоод тэд үүлэн дотор тэнгэр өөд одоход дайснууд нь тэднийг харав.


Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон тэдгээрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр —Сэнтийд Залрагч ба Хурганд Магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг би сонсов.


Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагч мөнөөх сэнтийнүүдэд сууж байлаа.


Эдгээрийн дараа би хартал, нээлттэй нэгэн үүд тэнгэрт байлаа. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Нааш гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.


Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм.


«Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг» «Тэдний уруул дор могойн хор байдаг».


Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.


Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Үүний дараа Иов ам нээж, төрсөн өдрөө хараав.


Тэд амаараа тэнгэрсийг эсэргүүцэж, Хэл нь газар дэлхийгээр сэлгүүцнэ.


Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.


Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно.


Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.


Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite