Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 13:3 - Ариун Библи 2013

3 Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан мэт байлаа. Үхлийн шарх нь эдгэрэхэд дэлхий даяараа шагширч, араатны араас дагалаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа.

Gade chapit la Kopi




Илчлэл 13:3
15 Referans Kwoze  

Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр оёоргүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.


Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.


Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд өгөхийг зөвшөөрснөөр Өөрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм.


Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа, нөгөө нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой.


Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, гарт нь илдээ өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө тэр ёолох болно.


Тэд нэг санаатай бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө.


Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд үхлийн шарх нь эдгэрсэн анхны араатанд дэлхий болоод тэнд нутаглагсдыг мөргүүлдэг ажээ.


Симон ч бас итгэсэн бөгөөд баптисм хүртээд Филипийг дагах болж, гайхамшиг болон тэмдгүүд үйлдэгдэхийг хараад, гайхаж хоцордог байв.


Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ.


Тэр эм ариун хүмүүсийн цус мөн Есүсийг гэрчлэгсдийн цуснаас уугаад согтохыг би харав. Би түүнийг хараад, ихэд гайхлаа.


Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас ертөнц даяараа дагалаа гэцгээв.


Байсан, одоо байхгүй өнөөх араатан бол найм дахь нь боловч өнөөх л долоогийн нэг нь бөгөөд сүйрэл уруугаа явна.


Swiv nou:

Piblisite


Piblisite