Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 1:16 - Ариун Библи 2013

16 Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа.

Gade chapit la Kopi




Илчлэл 1:16
26 Referans Kwoze  

Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна.


авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.


Амыг минь хурц илд мэт болгож, Мутрынхаа нөмөрт Намайг далдалж, Шилмэл сум мэт болгон, Саадаг дотроо Тэр Намайг нуусан.


Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.


Тэр тэдний өмнө хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.


Чиний харсан, баруун мутарт минь буй долоон од болоод долоон алтан дэнгийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэрэлч бөгөөд долоон дэн нь долоон чуулган юм.


Сардей дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг, чи амьд гэдэг нэртэй ч үхдэл гэдгийг мэднэ.


Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас ч хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй


Үүлээр хувцасласан, өөр нэгэн хүчит тэнгэрэлч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.


Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно.


Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Тэнгэрлэг биес бүгд баярлалдан уухайлсан.


Тэнгэрийн түг түмд хүртэл тэрээр ургаж, түг түмдийн заримыг бас зарим оддыг газарт унагаж уландаа гишгэв.


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түг түмдийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Ахмадуудынхаа өмнө Сүр жавхлангаа байлгана.


Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.


ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа ийнхүү устгаач. Харин Түүнийг хайрлагчид нь мандаж байгаа сүрлэг нар мэт байг. Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа.


Хүчит Нэгэн, цог жавхлан болоод сүр хүчтэйгээ Ташаандаа илдээ зүү.


Үүрийн туяа шиг үзэгдэх Саран адил тунгалаг наран ижил өнгөлөг Тугт цэрэг мэт сүрдэм тун ч сайхан нь хэн юм?


Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.


Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй илд хийж баруун ташаандаа бэхлэн хувцсаараа халхлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite