Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:7 - Ариун Библи 2013

7 Тиймээс түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Ард түмний минь охины улмаас Би юу хийж чадах билээ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?

Gade chapit la Kopi




Иеремиа 9:7
22 Referans Kwoze  

Өөдөөс чинь Би мутраа эргүүлж, Хог шаарыг чинь шүлтээр мэт цэвэршүүлж Хольц бүхнийг чинь арилгана.


Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Зөвт байдал дотор ЭЗЭНд өргөл өргөдөг болтол нь тэднийг Тэр алт ба мөнгө адил цэвэршүүлнэ.


Би чамайг ард түмнийхээ дунд Шинжээч болон хянагч болгосон нь Чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм.”


Үзэгтүн, мөнгө шиг биш ч Би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор Би сонгосон.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх.


Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.


Ефраим хайрт хүү минь мөн үү? Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ Би түүнийг лавтайяа санадаг. Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэдний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр ард түмнээ болон орших газраа энэрсэн билээ.


Тэгэхэд нь Абсалом —Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэж гуйхад хаан түүнээс —Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.


Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.


Сэтгэл минь, Бурханыг л хүлээ, Учир нь найдвар минь Түүнээс юм.


Тац модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум.


Учир нь гар чинь цусаар, Хуруу чинь хилэнцээр бузарлагдан Уруул чинь худал ярьж, Хэл чинь хилэнцэт зүйлийг өгүүлжээ.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Swiv nou:

Piblisite


Piblisite