Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:22 - Ариун Библи 2013

22 Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр бууц мэт унаж, Тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр ялгадас мэт унаж, тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.

Gade chapit la Kopi




Иеремиа 9:22
17 Referans Kwoze  

Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно.


Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс Дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, Тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх бууц мэт болно.


Би хүмүүст зовлон авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхана. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, Бие цогцос нь хоргол мэт асгагдах болно.


“Тэд хөнөөлт өвчнөөр үхэх ба тэдний төлөө гашуудахгүй бас тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр бууц мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын хоол болно.”


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Ен-дорт сөнөсөн тэд Газарт хаягдах бууц мэт болжээ.


“Энэ хүмүүсийн хүүр нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээж цочоохгүй.


Иезебелийн цогцос нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх бууц мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүсийн өмнө Бүдрүүлэх чулуу тавьж байна. Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ. Хөршүүд хийгээд найзууд сүйрнэ.”


“Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй.


Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.


Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнэсийн санд минь байхгүй гэв.


Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг Зальтнуудын зөвлөгөө даруй хүчингүй болдог.


Хэн нэгний амийн төлөөх Золилт үнэхээр байхгүй. Бурханд төлж чадах төлөөс гэж ч байхгүй.


Баячуудын хөрөнгө нь хүчирхэг хот Өөрийнх нь төсөөлөлд өндөр хана мэт буюу.


Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдуул. Ухаалаг бай, тэр бодлоосоо татгалз.


Тэр хүмүүс салхи мэт хийсэн, өнгөрч одно. Харин өөрсдийн хүч чадалаа Өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд Гэм буруутайд тооцогдоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite