Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:18 - Ариун Библи 2013

18 Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг. Ингэснээр нүд маань нулимс дуслуулж, Зовхи маань усаар дүүрнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг. Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж, зовхи маань усаар дүүрнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 9:18
19 Referans Kwoze  

Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Ард түмний минь охины сүйрлээс болж Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.


Тэдний зүрх Эзэн өөд хашхирч, “Сион охины хана хэрэм ээ, Нулимс чинь гол мэт доош өдөр шөнөгүй урсаг. Бүү чөлөө гараг, нүд чинь бүү амраг.


Нулимснаас болж нүд минь сүүмийж, Ходоод минь шатан зовно. Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас, Сүйрэн буй түмнээ хараад Элэг минь газарт асгарав.


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Амнаас нь гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, хөрш бүрд нь гашуудлыг заа.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Ард түмний минь охин чи Таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж —


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


Гол мэт нулимс минь урсана, Ард олны охин минь сүйрчээ.


Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН Эзэн ийнхүү айлдаж байна. “Талбай бүрд орилох дуу сонсогдож, Гудамж бүрд «Аа-аа, аа-аа» гэцгээнэ. Тэд бас тариачдыг гашуудахаар дуудаж, Мэргэжсэн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.


Харин бидний эцэг өвгөдийн хүч хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг бас тэдний хөвгүүд охидыг бидний залуу үеэс ичгүүрт зүйл залгижээ.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.


Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров. Гэнэтхэн майхнууд минь, агшин зуур хөшигнүүд минь үгүйрэн хоосров.


Иерусалим охин! Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Онгон охин Сион оо! Чамайг тайтгаруулж байхдаа Чамайг би юутай адилтгах вэ? Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite