Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:1 - Ариун Библи 2013

1 Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!

Gade chapit la Kopi




Иеремиа 9:1
20 Referans Kwoze  

Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Ард түмний минь охины сүйрлээс болж Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.


Нулимснаас болж нүд минь сүүмийж, Ходоод минь шатан зовно. Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас, Сүйрэн буй түмнээ хараад Элэг минь газарт асгарав.


Ард түмний минь охин чи Таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


Тиймээс Би Иазер уйлах лугаа адил, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон, Өө, Елеале! Зуны жимсний чинь дээр, Хөсөр унасан ургацын чинь дээр хадах уухайн төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.


Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.


Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг. Ингэснээр нүд маань нулимс дуслуулж, Зовхи маань усаар дүүрнэ.


Харагтун, алс хол дайжиж, Цөлд хоноглохсон. Села


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Яагаад Би чамайг уучлах ёстой билээ? Хүүхдүүд чинь Намайг орхиж, бурхад биш тэдгээрээр тангарагласан шүү дээ. Тэднийг Би цадтал хооллоход Харин тэд завхайрч, янхны гэрт бөөгнөрөв.


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Зуурсан гурил нухагдаад исэх хүртэл Галаа эс хөдөлгөх талхчны халаасан зуух шиг Тэд бүгд садарлагчид юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite