Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 8:22 - Ариун Библи 2013

22 Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?

Gade chapit la Kopi




Иеремиа 8:22
17 Referans Kwoze  

Онгон охин Египет ээ, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэл байхгүй.


Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.


Эцэг Израиль нь тэдэнд —Хэрэв тийм юм бол үүнийг хий. Нутгийн дээд зэргийн өгөөжнөөс савандаа хийгээд тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг. Үүнд хэсэг үнэрт давирхай, хэсэг зөгийн бал, гүгэл, анхилуун үнэрт тос, шударгалигийн самар, буйлс тэргүүтэн байг.


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч Ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрлийн цагийг хүлээсэн боловч, Үзэгтүн, аймшиг ирэв!


Иерусалим охин! Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Онгон охин Сион оо! Чамайг тайтгаруулж байхдаа Чамайг би юутай адилтгах вэ? Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Реубений хөвгүүд болон Гадын хөвгүүд маш олон мал сүрэгтэй байлаа. Иазерын нутаг болон Гилеадын нутгийг мал сүрэгт үнэхээр тохирох газар болохыг тэд хараад,


Худаг усаа хүн цэвэр байлгадаг шиг л Хорон муу явдлаа тэд шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл хот дотор нь сонсогддог. Өвчин болон шархнууд ч Миний өмнө илхэн.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!


Иуда ба Израиль чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн буудай, боов, зөгийн бал, тос, гавраар худалдан авч байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite