Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 8:14 - Ариун Библи 2013

14 Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, Тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Яагаад бид тайван сууж байна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул бидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 8:14
23 Referans Kwoze  

Тиймээс эш үзүүлэгчдийн тухайд Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг шарилжаар тэжээж, Тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс Бүх газар нутагт бузар тарав» хэмээв.”


Тиймээс Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би ийм хүмүүс болох тэднийг шарилжаар хооллож, хортой ус уулгахаар тэдэнд өгнө.


Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун.


Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.


цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй.


Тэд бас надад хүнсэнд минь цөс, Цангахад минь уулгахаар цуу өгөв.


Давид, Абишаид —Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.


Өнөөдөр бидний Бурхан ЭЗЭНээс зүрхээ урвуулж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах эр, эм эсвэл гэр бүл, овог та нарын дундаас гаруузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болох вий дээ.


ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”


Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”


Авга ах, оршуулагч нь ясыг гэрээс гаргахдаа байшингийн дотор талд буй хүнд “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэнэ. Өнөөх нь “Хэн ч алга” гэхэд тэр “Чимээгүй, учир нь ЭЗЭНийг нэрээр нь дурдах ёсгүй” гэх болно.


Аяа ЭЗЭН, бид гэм буруугаа, Эцэг өвгөдийнхөө хилэнцийг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Би үг дуугүй байж, Сайныг ч дуугараагүй бөгөөд Шаналал минь сэдэрнэ.


Усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос, Гоморрагийн талбайгаас гарсан юм. Тэдний усан үзэм нь хорын үзэм, хонгорцог нь гашуун юм.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


“Халдеи охин оо, Дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид Хаанчлалуудын эзэгтэй гэж дуудахгүй.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.


Хилэнц маань бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, нэрийнхээ төлөө хөдлөөч! Урваж шарвасан маань үнэхээр олонтаа агаад Таны эсрэг бид нүгэл үйлдэв.


Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүдлэлийг даган Баалуудын араас явсан юм” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite