Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 7:34 - Ариун Библи 2013

34 Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно”.

Gade chapit la Kopi




Иеремиа 7:34
23 Referans Kwoze  

Дэнгийн гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.


Бүх цэнгэл, найр наадам, Шинэ сар, Амралтын өдөр, Хамаг баярыг нь Би эцэс болгоно.


Тиймээс Би дуунуудын чинь аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.


Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг бас дэнлүүний гэрлийг авна.


Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би нүдний чинь өмнө чиний өдрүүдэд энэ газраас баяр хөөр, баяслын дууг мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг алга болгоно.”


Газар нутаг чинь эзгүйрч, галд хотууд чинь шатаж, Газар шороог чинь та нарын нүүрэн дээр гадаадынхан залгижээ. Гаднынхны сүйтгэл хоосолжээ.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Үүдэн хаалга нь гашуудан уйлж, Хаягдсан тэрээр газар дээр сууна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад мөн оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад


Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Залуусыг нь гал залгиж, Онгон охидод нь хуримын дуу үгүй болсон.


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!


Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ?


Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон.


Ахмадууд гулдан хаалгануудаас, Залуус хөгжмөөсөө холдов.


Тийм ээ, тэр шөнө үр ч үгүй, Баярын уухай ч үгүй байг.


Би хартал, үзэгтүн, Арвин жимстэй газар нь цөл бөгөөд Бүх хот нь ЭЗЭНий өмнө, Ширүүн уур хилэнгийнх нь өмнө нураагдсан байв.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, хурсан олных нь хэн нь ч, баялаг нь ч, тэдний дундах алдартай юу нь ч алга.


Баалын өдрүүдийн учир Би түүнийг шийтгэх болно. Тэр тэдгээрт утлага уугиулж, Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite