Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 7:29 - Ариун Библи 2013

29 Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

29 Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.

Gade chapit la Kopi




Иеремиа 7:29
27 Referans Kwoze  

Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:


Баяр баясгалан болох хүүхдийнхээ төлөө чи гашуудаж үсээ хяргаад халзан бол. Тэд чамаас салж, цөлөгдөх тул Бүргэд мэт бүр халзан бол.


ЭЗЭН, тэднийг голсон тул Тэд гологдсон мөнгө гэгдэв.


“Том, жижиг бүх хүн энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний араас гашуудахгүй. Биеэ урж, толгойн үсээ хусан гашуудагч ч олдохгүй.


Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.


Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юм энэ үеийнхэн дээр ирнэ.


Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.


Тэр харин тэдэнд —Ёрын муу болоод завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.


Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?


Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, Үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.


Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,


Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.


Газ нь халзан болов. Ашкелон сүйрэв. Тэдний хөндийн үлдэгсэд ээ, Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?


ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.


Гажиж буруутсан үеийнхэн Түүний эсрэг нүгэл үйлдэн Түүний хүүхэд биш, ичгүүрт толбо болов.


Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч


“Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.


Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


“Би гэрээ орхиж, өв юугаа хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.


Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч Ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрлийн цагийг хүлээсэн боловч, Үзэгтүн, аймшиг ирэв!


Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч Бидэнд ихээр уурласан билээ.


Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.


Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Тэднийг хөнөөж бартлаа араас нь Би илд явуулна” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite