Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 7:20 - Ариун Библи 2013

20 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”.

Gade chapit la Kopi




Иеремиа 7:20
35 Referans Kwoze  

Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв.


Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”


Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Мөнгө зуухан дотор хайлдаг шиг та нар үүн дотор хайлах болно. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ цутгасан гэдгийг та нар мэдэх болно.”


ЭЗЭН хилэнгээ гүйцэлдүүлж, догшин хилэнгээ асган Түймрийн гал илгээн Сионыг туурь болтол шатаав.


Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон.


“Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”


Учир нь тэд Намайг умартан өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж, үл унтарна» гэж байна” гэв.


тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Хамаг Израиль хууль зааврыг тань зөрчин явж, дуу хоолойг тань дагалгүй эргэн холдсон. Тиймээс бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн учир Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангараг ба хараал бидний дээр буужээ.


Мөн тэдний эш үзүүллэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь, хөвгүүдийг нь бас охидыг нь оршуулах хэн ч үгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.


Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Израилийн гэрэл нь гал, Ариун Нэгэн нь дөл болж, Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.


Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, Үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр, залуусын чуулалдаан дээр асга. Учир нь, настай ба хөгшин, Эхнэр ба нөхөр Аль аль нь авагдах болно.


Тэдний гэрүүд мөн талбайнууд Эхнэрүүд нь ч бас хамтдаа бусдад очно. Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, Инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн гэж хэл.


ЭЗЭН нэрийг чинь “Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй, ногоон чидун мод” гэж дуудсан. Нүргэлсэн их дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов. Тэгээд мөчрүүд нь хэрэггүй болжээ.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ. Тэдний хилэнцийг эс уучилж, Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»


“Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би хилэгнэн та нарт дайсагнаж, Би Өөрөө, Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно.


Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн хамаг олных нь эсрэг байна.


Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч, хэн ч тулалдаанд үл орно. Учир нь хилэн минь бүх олон түмнийх нь эсрэг юм.


Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, Балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite