Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:7 - Ариун Библи 2013

7 Худаг усаа хүн цэвэр байлгадаг шиг л Хорон муу явдлаа тэд шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл хот дотор нь сонсогддог. Өвчин болон шархнууд ч Миний өмнө илхэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог. Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:7
24 Referans Kwoze  

Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна.


Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, хурсан олных нь хэн нь ч, баялаг нь ч, тэдний дундах алдартай юу нь ч алга.


Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийлэл, сүйрлийг тунхаглаж байна. Учир нь ЭЗЭНий үг надад Бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.


Гэвч буруутууд дайвалзах далай мэт, Тэр нь дөлгөөн байж эс чадах агаад Хог шавраа ус нь гаргаж шидэлдэг.


Учир нь түүний цус голд нь байна. Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ. Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.


Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу.


Торнууд нь хувцас болохгүй агаад Тэдний хийсэн бүтээл Биеийг нь хучиж чадахгүй. Тэдний үйлс нь ёс бус бөгөөд Алганд нь хүчирхийллийн үйлс бий.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Шарх чинь эдгэшгүй, Гэмтэл чинь ноцтой.


Хэргийг чинь өмгөөлөх хэн ч байхгүй. Яранд чинь эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.


Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн ноёд оо, хангалттай. Хүчирхийлэл, дарлалыг зайлуулж, шүүлт ба зөвт үйлсийг үйлд. Ард түмнээс минь алба гувчуур авахаа зогсоо» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хөлийн улнаас толгой хүртэлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй Шарх, сорви, шалбархай яр л байна.


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ? Өвчин шаналал чинь илааршимгүй, Хилэнц чинь их, нүглүүд чинь тоолшгүй олон тул Би чамд эдгээрийг үйлдэв.


Чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж, худал хуурмагийг төлгөлсөөр, тэд чамайг өдөр нь ирж шийтгэлийн цаг нь болсон эдгээр бузар буруутуудын хүзүүн дээр байрлуулж байна.


Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ!


Swiv nou:

Piblisite


Piblisite