5 Босоцгоо, шөнөөр довтолж, ордонг нь сүйтгэцгээе!
5 Босоцгоо, шөнөөр довтолж, түүний ордонг сүйтгэцгээе!
Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.
Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.
Ливан аа, хаалгуудаа онгойлго Хуш моддыг чинь гал залгиг.
Иуда дээр Би гал илгээнэ. Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”
Учир нь Израиль Бүтээгчээ мартаж, Орднуудыг байгуулсан. Иуда бас бэхлэгдсэн хотуудыг олшруулсан. Хотууд уруу нь Би гал илгээж Орднуудыг нь тэр түймэрдэх болно.
Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”
Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.
Түүний орднуудад Бурхан хүчит цайз хэмээн танигджээ.
Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.
Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.
Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргүүдийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.