Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:4 - Ариун Библи 2013

4 Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Золгүй еэ! Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байна!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа!

Gade chapit la Kopi




Иеремиа 6:4
14 Referans Kwoze  

Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө Далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг Үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Учир нь Газ хаягдаж, Ашкелон эзгүйрч, Ашдод үд дунд хөөгдөж, Екрон үндсээрээ сугалагдана.


Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Цэргүүд бүгд ойртон хөдлөгтүн!


Ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд бид аврагдаагүй байна.


Усан үзмийн талбайгаар явж сүйтгэ, Гэхдээ бүрмөсөн бүү устга. Мөчрүүдийг нь суга тат, Учир нь тэд ЭЗЭНийх биш.


Өдрийн амьсгааг сэргэтэл Үнэгэн харанхуйг үргэтэл Жалгат уулс дээрээ миний хайрт Залуу буга, гөрөөс адил эргээрэй.


Тэд нум, жад агсах агаад Хэрцгий бөгөөд өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрмүй. Сион охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт тэд морьдоо унадаг.


Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрчээ. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдлаа. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг Дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.


Сүүдрийг хүсэмжлэх боол мэт Хөлсөө хүлээдэг хөлсний хүн мэт


Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хашхирдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг Тэд дайн зарладаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite