30 ЭЗЭН, тэднийг голсон тул Тэд гологдсон мөнгө гэгдэв.
30 ЭЗЭН тэднийг голсон тул тэднийг гологдсон мөнгө гэдэг.
Тэд Түүнийг сонсоогүй тул Бурхан минь тэднийг зайлуулж Тэд үндэстнүүдийн дундах Тэнүүчлэгчид болох болно.
Мөнгө чинь шаараг болжээ Дарсанд чинь ус хольжээ.
Дэлхийн бүх буруутыг Та хог шавхруу шиг хөсөр хаясан. Тиймээс Таны энэхүү гэрчлэлүүдийг Би хайрласан.
Өөдөөс чинь Би мутраа эргүүлж, Хог шаарыг чинь шүлтээр мэт цэвэршүүлж Хольц бүхнийг чинь арилгана.
Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнийг голсон гэж үү? Огт үгүй! Учир нь би бас Абрахамын үр, Бениамин овгийн израиль.
Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй.
Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч Бидэнд ихээр уурласан билээ.
Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч Ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрлийн цагийг хүлээсэн боловч, Үзэгтүн, аймшиг ирэв!
Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”
Мөнгөний дархан сав хийхдээ Мөнгийг хольцноос нь цэвэршүүлэх адил
Айхаар юм алга атал Тэд үлэмж ихээр айж чичрэх болно. Чамайг бүслэгчдийн ясыг Бурхан тараасан. Бурхан тэднийг түлхсэн тул Чи тэднийг ичгүүр болгосон.
Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь
Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.
ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.
Энэ хүмүүс эсвэл эш үзүүлэгч эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.