Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:24 - Ариун Библи 2013

24 Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлон шаналанд буюу Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:24
19 Referans Kwoze  

Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод, гар нь сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг Зовлон шаналан түүнийг зуурч авав.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд Тэвдэлт түүнийг барьж авав. Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ! Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг Эрэгтэй хүн бүр гараа бэлхүүсэн дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царай цонхигор болов?


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


Тэр өнгөрөх бүрдээ Та нарыг барина. Өглөөнөөс өглөөд, Өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь Илт айдас байх болно” гэж айлдаж байна.


Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав, Айснаасаа болж харж үл чадав.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.


Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг Хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг Хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”


Тэнд тэд айдас чичрэлд, Төрж буй эмэгтэйнх шиг өвдөлтөд автжээ.


Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь цонхийн, ихэс дээдэс нь ч тэвдлээ.


Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.


Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite