Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:22 - Ариун Библи 2013

22 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, умард нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд Нэгэн агуу том үндэстэн дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:22
18 Referans Kwoze  

Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор Хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Үзэгтүн, Израилийн гэр ээ! Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.


Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс Гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.


Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар. Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, Халгисан цутгалан болж, Газар нутаг, бүх зүйл, Хот ба түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.


Би чиний дээрээс зэвүүцэлээ асгаж, хилэнгийнхээ галаар чам уруу тургих бөгөөд алж устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.


Одоо үндэстнүүдэд мэдээл! Иерусалимын дээр тунхагла. “Бүслэгчид алс холын орноос ирж, Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.


Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд Тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, ёр муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, Дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.


“Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд Амар амгалан үгүй.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Охолиба! “Харагтун, Би хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна.


Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр Дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite