Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:17 - Ариун Библи 2013

17 Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:17
19 Referans Kwoze  

ЭЗЭН эш үзүүлэгчид болох бүх зарцаа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонссон ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй.


“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.


Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа, шөнө хэр өнгөрөв? Манаач аа, шөнө хэр өнгөрөв?” гэв.


Би манааныхаа байранд зогсож, Бэхлэлт дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг Миний гомдлолд Тэр хэрхэн хариулахыг Би харуулдан харсаар л байх болно.


Харуулууд нь сохор, Тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгд унтаж хэвтдэг, Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй хэлгүй ноход юм.


Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.


Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.


Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.


Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн!


Чи тэдэнд “Энэ бол Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаагүй эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгвэл яагаад Иерусалимын энэ хүмүүс Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ? Тэд худал хуурмагийг түргэхэн барьж Эргэж буцахаас татгалздаг.


Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид төлөвлөгөөнүүдээ дагах гэж байгаа бөгөөд хүн нэгбүр маань цөвт муу зүрхнийхээ гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.


Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр зөрүүд, гөжүүд юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite