Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:15 - Ариун Библи 2013

15 Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд харин ч огт ичсэнгүй. Тэд яаж улайхыг ч хүртэл мэдэхгүй байв. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:15
29 Referans Kwoze  

Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”


Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


Тиймээс энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө, Мэргэ төлгөгүй харанхуй болно. Нар эш үзүүлэгчид дээр шингэж, Өдөр нь тэдний дээр хар болно.


Шийтгэлийн өдрүүд иржээ, Хонзонгийн өдрүүд ч ирчихэж. Эш үзүүлэгч мулгуу, сүнслэг хүн галзуу гэж Израиль орилно. Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж Хонзогнол чинь агуу ажээ.


Учир нь түүний цус голд нь байна. Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ. Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.


Зөрүүд, гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдсан” гэж хэл.


“Тиймээс зам нь тэдэнд түнэр харанхуй уруу туун Тийш унагах халтиргаатай зам мэт байна. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө Эс авах гэж үү?” гэж хэлэгтүн!


Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.


Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд Тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?


Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ. Тэдний хилэнцийг эс уучилж, Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!


Гэвч тэд энэ өдрийг хүртэл номхорсонгүй, эмээсэн ч үгүй, бас та нарын болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон хууль эсвэл зарлигуудаар минь алхсан ч үгүй.


Тиймээс шавраар шавсан ханыг чинь нурааж, түүнийг газарт унагаснаар түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Үүгээр Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ.


Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа, тийм ээ, цуглар.


Мөн тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй.


Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ —Өнгөрсөн шөнө би эцэг дээрээ орсон. Өнөө шөнө ч бас чи түүн дээр орж эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе гэв.


Түүнчлэн Би тэднийг илгээгээгүй байхад нэрээр минь эш үзүүлж «Энэ газар нутагт илд ба өлсгөлөн учрахгүй» гэж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!


Тиймээс чи өдрөөр бүдэрч, Эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би эхийг чинь устгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite