Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:10 - Ариун Библи 2013

10 Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов. Тэд түүнийг таашаасангүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:10
40 Referans Kwoze  

Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.


Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ?


Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв.


Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд


Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.


Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг.


Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


Есүстэй хамт байсан зарим фарисайчууд үүнийг сонсоод, Түүнд —Бид бас сохор байх нь уу? гэхэд


Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв.


Хуульчдын нэг нь Түүнд —Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд


Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?


Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа, Израилийн хаан Иеробоамд үг илгээн —Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Бүх үгийг нь энэ газар тээж үл чадна.


Харин чи буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэр нэгэн замаасаа эргэхгүй байваас хилэнц дотроо тэр үхнэ. Харин чи амиа аварна.


нутагт нь илд ирж байхыг тэр хараад бүрээ татаж, ард олныг сэрэмжлүүлэх болой.


Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий төлөө өөрсдийгөө хозол, зүрхээ хозлуулагтун. Эс тэгвэл та нарын үйлсийн муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч шатан хэн ч унтрааж чадахгүй”


Аяа ЭЗЭН, авралыг тань би хүсэн тэмүүлнэм. Хууль тань миний баясал билээ.


Намайг амьд байлгахаар Өршөөл тань надад ирэг. Учир нь хууль тань миний баясгалан юм.


Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг.


Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л.


Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм.


Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй.


Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн


ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.


Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгодоггүй ухаан, хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн.


“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”


Чи үзсэн, олон юмыг үзсэн боловч анзаараагүй. Чих чинь нээлттэй байсан авч юуг ч сонсоогүй.


Эдүгээ та нар эдгээр бүх зүйлийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН тунхаглаж байна, «Мөн эртнээс ямагт ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсаар байсан боловч та нар хариулаагүй тул,


“Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад “Та нар үгсийг минь сонсож, зааврыг минь авах юм уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр зөрүүд, гөжүүд юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite