Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 52:7 - Ариун Библи 2013

7 Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргүүдийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 52:7
17 Referans Kwoze  

Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд Тэд намаг балчгуудыг галдан шатаав. Дайчид айцгаав.


Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж, Бүх дайчин тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хотод буцааж авчирна. Тэд үүний эсрэг тулалдаж, үүнийг эзэлж аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй, зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.


Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.


Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр нүдээрээ газрыг харж чадахгүй.


Бидний олзлогдлын арван хоёрдугаар оны аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над дээр ирэн “Хот эзлэгдэв” гэж хэлэв.


Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч, Нэг нэгээрээ чирэгдэн Хармон уруу хаягдана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Босоцгоо, шөнөөр довтолж, ордонг нь сүйтгэцгээе!


Өдрөөр тэднийг харж байхад нь ачаагаа цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь үдшээр чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь гарч яв.


Swiv nou:

Piblisite


Piblisite